МСҮТ болон ЕБС-ийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүллээ

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын нэг хүүхдийн хоолны зардлыг 4300 болгон нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулбал, Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх тогтоолыг хэлэлцэн баталлаа хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

2022-2023 оны хичээлийн жилд:

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 55 дотуур байранд 14-18 насны нийт 3942 хүүхэд

Ерөнхий боловсролын сургуулийн 523 дотуур байранд 6-18 насны 35.077 хүүхэд амьдарч байна.

Өмнө нь дотуур байрны нэг хүүхдийн хоолны зардал нь 3000 төгрөг байжээ.