“Эрх зүйн цахим хөтөч” аппликейшныг танилцуулж байна

Иргэдэд тулгарсан эрх зүйн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд нь тус болох хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сургалт сурталчилгааг багтаасан “Эрх зүйн цахим хөтөч” аппликейшныг танд санал болгож байна.

Энэхүү  аппликейшныг ашигласнаар:

  • Эрх зүйн сургалт, сурталчилгаа, зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авах
  • Төрийн төв болон орон нутгийн байгууллагаас үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээ түүнтэй холбоотой мэдээллийг олж авах
  • Хууль зүйн холбогдолтой хичээлийн материал, видео, шторк, зурагт хууда, постер болон бүх төрлийн гэрээний загварыг татаж авах,
  • Хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой өмгөөлөгч болон улсны өмгөөлөгч, өмгөөллийн байгууллагын хаяг, байршил, холбоо барих мэдээллийг олж мэдэх,
  •  Төрөл бүрийн эрх зүйн баримт бичиг, төсөл, төлөвлөгөөтэй холбоотой хэлэлцүүүлэг өрнүүлэх
  • Хуульчтай цахимаар холбогдож хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.