Томуугийн тархалт 0-3 насныхны дунд их тохиолдож байгааг Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл хийх үеэр онцоллоо.
ХӨСҮТ-ийн Дэд захирал Ц.Чинбаяр “Хүүхэд нь өндөр халуурч байгаа тохиолдолд заавал эмчийн зөвлөгөөний дагуу асаргаа сувилгаа, эмчилгээг хийх хэрэгтэй. Өнөөдөр ХӨСҮТ-д 198 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс 20 орчим хүүхэд нь уушгины хатгаагаар хүндэрсэн.
Мөн өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт есөн хүүхэд уушгины хатгаа, амьсгалын дутагдал, амьсгалын замын бачуурал оноштойгоор хэвтэн эмчлэгдэж байна.
Тийм учраас хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх. 0-5 насны хүүхдүүддээ томуугийн вакцин хийлгэхийг зөвлөж байна” гэлээ.