Тавантолгой” ХК-ийн БЭТ П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Иргэдийн дунд “Тавантолгой”, “ЭТТ” хоёр компани бие биенийхээ газар руу орж нүүрс авсан гэх яриа гарч, асуудал үүссэн. Үүнийг шийдэх оролдлогууд өмнө гарч байсан ч зогссон. “Тавантолгой” ХК нь “ЭТТ” ХК-аас нүүрсийг нь авсан гэдгээ хүлээн зөвшөрөөд акт үлдчихсэн. Нүүрсийг буцааж өгнө гээд харилцан тохирчихсон байсан.
“ЭТТ” ХК-иас нийт 340 мянган тонн нүүрс авсан гээд байгаа. Үүнээс 70 мянган тонныг өнгөрсөн долоон жилийн хугацаанд бага багаар өгсөн, гүйцээж өгөөгүй.
Авсан нүүрс нь өнөөдрийн үнэ цэнээр 48 тэрбум төгрөг болж байна. Энэ төлбөр тооцоог ЭТТ ХК руу шилжүүлж, хоёр компани хооронд үүссэн асуудлыг шийдсэн.
Нүүрсийг хэзээ авч зарсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. “ЭТТ” ХК-аас авсан 340 мянган тонн нүүрсний орлого “Тавантолгой “ХК-д орсон байх ёстой. Үүнийг бид шалгаж байгаа. Хэрэв энэ орлого “Тавантолгой” компанид ороогүй бол компанид орох ёстой орлогын араас хөөцөлдөж, буруутай этгээдийг олж тогтооно.
ТУЗ-ийн хувьд, ТУЗ-ийг би томилдоггүй. 51 хувь нь Өмнөговь аймгийн удирдлагад хамааралтай. Одоогоор аймгийн ИТХ-аас таван хүн ажилладаг юм билээ. ТУЗ-ийн гишүүдтэйгээ ойлголцож хамтран ажиллана. ТУЗ-ийн гишүүдийг солих асуудал яригдахгүй. Үүнийг орон нутаг өөрөө шийдэх асуудал. Харин гурван Дэд захирлыг чөлөөлсөн.” гэв