Иргэний нийт орлого 10 сая төгрөгөөс дээш бол татвар нэмэхээр зохицуулалт хийсэн нь ташаа мэдээлэл

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ буруу мэдээлэл түгээсэндээ тайлбар хийжээ.

Тэрбээр, “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ “иргэний нийт орлого 10 сая төгрөгөөс дээш бол татвар нэмэхээр зохицуулалт хийсэн” талаар буруу мэдээлэл өгсөнд хүлцэл өчье. Тус татварын зохицуулалт нь зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод хамаарах буюу иргэний сарын ЦАЛИН, ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС нь 10 сая төгрөг ба түүнээс дээш байгаа тохиолдолд татвар нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл дансны гүйлгээний орлого, зээл болон хувиараа бизнес эрхлэгчдэд уг хуулийн заалт үйлчлэхгүй” гэжээ.