Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нэгдүгээр багийн “Шарга” гэдэг газар 12 дугаар сарын 27-ны өдрийн 06:56:16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.