Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022” оны шилдэг тамирчин, баг, дасгалжуулагч, сэтгүүлч зэргийг шалгаруулдаг ёслолын арга хэмжээ өчигдөр “Чингис хаан” музейд боллоо. Энэ жилийн “Бөртэ чоно”-ын эзнээр Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатар гардсан юм. Энэ жил 20 дахь удаагаа болж буй тус ёслолын үйл ажиллагааг 16 номинациар шалгаруулсан бөгөөд спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулдаг билээ.
Шилдгүүд:
Шилдэг олимпын зөвлөл- Баянзүрх дүүргийн “Нагано” олимпын зөвлөл
Шилдэг олимпын зүтгэлтэн– Жүгдэрийн Отгонцагаан
Шилдэг спортын сэтгүүлч – Намсрайн Бэлгүүн (UBS TV)
Оны шилдэг шүүгч – Наранчимэгийн Эрдэнэбаатар (Таеквондо)
Оны шилдэг дасгалжуулагч – Цэндийн Баярсайхан
Спорт тоглоомын шилдэг баг – Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг
Оны шилдэг дасгалжуулагч – Пүрэвдоржийн Нямлхагва
Оны шилдэг дасгалжуулагч – Ганхуягийн Үүрцолмон
Шилдэг спортын холбоо– Монголын хөлбөмбөгийн холбоо
Шилдэг спортын холбоо – Монголын гимнастикийн холбоо
Шилдэг спортын холбоо – Монголын чөлөөт бөхийн холбоо
Олимпын бус төрлийн шилдэг холбоо – Монголын жюү-жицугийн холбоо
Паралимын шилдэг тамирчин – Л.Туруунаа (Пара жүдо бөх)
Шилдэг залуу тамирчин – Ш.Энхийн-Од /Сагсан бөмбөг/
Шилдэг эмэгтэй тамирчин – Л.Энхрийлэн /Жүдо/
Шилдэг эмэгтэй тамирчин – Д.Отгонжаргал /Чөлөөт бөх/
Шилдэг эмэгтэй тамирчин – М.Анхцэцэг /Хүндийн өргөлт/
Шилдэг эрэгтэй тамирчин – Ц.Цогтбаатар /Жүдо/
Шилдэг эрэгтэй тамирчин – Э.Ариунболд /Жүдо/
Шилдэг эрэгтэй тамирчин– М.Лхагвагэрэл /Чөлөөт бөх/
2022 оны шилдгийн шилдэг тамирчин – Ц.Цогтбаатар /Жүдо/