Х.Нямбаатар: Шинээр байгуулах казинод Монгол хүн тоглохыг хориглоно

Сүүлийн үед онлайн сугалааны асуудал их газар авч буй. Уг асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Миний нэр дээр олон аав ээжүүдээс “Онлайн, казинад залуучууд их донтож байна. Гадагшаа бооцоо тавьж тоглож байгаагаас болж сургуулиа хаях, амьдралаа алдаж байна гэсэн гомдол их байгаа. Тиймээс дотооддоо спортын уралдаан тэмцээнүүдэд БЭТ хяналт тавих эрхзүйн орчныг Төлбөрт тааварт тоглоомын хуулиар оруулж ирэхээр зорьж байгаа. Түүнчлэн сугалааны харилцааг зохицуулна. Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд яах аргагүй Казиног байгуулах шаардлагатай. Энэхүү хуулинд Монгол хүн казинод тоглохыг хорилоно. Мөн казиногийг орлогын 40%-ийг МУ-ын Засгийн газар авах болно. Таван жилийн дараа дахин лиценз олгох эсэхийг шийднэ ” гэлээ.