Ирэх сард БНХАУ-аас Улаанбаатарт 100 автобус хүлээн авахаар тохирчээ

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл хийгдэж буй. Ирэх онд 100 шинэ автобусыг БНХАУ-аас авна.

Энэ талаар НЗД-ийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “2023 оны нэгдүгээр сарын 10-н гэхэд 100 автобусыг Улаанбаатар хотод хүлээн авахаар гүйцэтгэгч талтай тохирчээ. Одоогоор шинээр оруулж ирэх автобусны үйлдвэрлэлийн гүйцэтгэл 80 хувьтай байна. Хил дээр асуудал үүсэхгүй бол хугацаандаа амжина. Харин үлдэгдэл 124 автобусыг хоёрдугаар сардаа багтаан оруулж ирэх юм” гэв.

\Манай улс энэ оны зургаадугаар сард БНХАУ-аас 60 шинэ автобус авсан. Уг автобуснууд нь зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй давуу талтай хэмээн мэдээлж байв. Ирэх онд энэхүү онцлог бүхий автобусыг авах юм байна.

24 болон түүнээс дээш суудалтай, 45-аас дээш хүний багтаамжтай нийтийн тээврийн шинэ автобусыг импортын гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр хуульчлагдаад байгаа билээ.