З.Дашдаваа: Нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүс дотор УИХ-ын гишүүд байхгүй

АТГ-аас мэдээлэл хийж нүүрсний хэрэгт холбогдсон нөлөө бүхйи 17 хүний нэрийг зарласан. Эдгээр дунд долоон УИХ-ын гишүүний нэр зарлагдсан юм.

Харин энэ талаар АТГ-ын дарга З.Дашдаваа, “АТГ чадлаараа хурдан шуурхай ажиллаж байна. Уг нь энэ жил бид нар Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шалгах байсан. Гэсэн ч иргэдийн шаардлагын дагуу ямар нэгэн эрх мэдэлтнийг ял завшуулахгүй байхын тулд эрч хүчтэйгээр ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар нүүрсний гэх хэрэгт холбогдсон 3000 гаруй хүмүүсийг яллагдагчаар татан, байцаалт авсан. Эдгээр хүмүүс дунд УИХ-ын гишүүд байхгүй. Хүний гэм буруутай эсэхийг тогтоохын тулд тодорхой цаг хугацаа хэрэгтэй” хэмээв.