Төрийн ордны гадна хувцасаа тайлан эсэргүүцэж байна

Нүүрсний "хулгай"-н асуудалтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр эхэлсэн юм. Нээлттэй сонсгол хийх өрөөний багтаамжаас шалтгаалан дөрвөн танхимд хяналтын сонсгол хийнэ хэмээн шийдвэрлэсэн. Тус сонсголыг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулж байна.

Ерөнхий нээлттэй сонсгол 13.00 цаг хүртэл хойшиллоо. Ордонд замбараагүй байдал үүсэж, их танимд хуралдах хүртэл тус барилгаас хэнийг ч гаргахгүй юм. Тэгвэл ордны гадна, тодруулбал баруун хаалганы урд хэсэгт зарим иргэд нүцгэлжээ.

Нүцгэлсэн иргэд Ерөнхий сайдтай уулзахыг шаардаж байна. Тэдний хоёр нь осголтын I зэрэгтэй байсан тул түргэн тусламжаар эмнэлэгт хүргэжээ.