Усанд орохоор гэрээсээ гараад сураггүй болсон охиныг эсэн мэнд олжээ

Энэ сарын 18-ын өдөр Баруунсалаа дахь гэрээсээ халуун усанд орох гэж гарсан ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч охин одоог хүртэл эргэж ирээгүй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж, сураггүй болсон гэх охиныг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэж өгчээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 00.06 цагт дуудлага, мэдээлэл ирсэн. Шалгалтын ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс зохион байгуулж, өчигдөр байршлыг олж тогтоожээ. Харин цахим орчинд мэдээлэл гарсан шиг хүнд хулгайлагдсан нөхцөл байдал байгаагүй гэдгийг албаныхан мэдээллээ.