Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.21/ зохион байгуулагдаж байна. Сонсголоор нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага болон албаныханы танилцуулга, мэдээллийг сонсож, хэлэлцэх юм. Уг сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулж байна.
Гэвч АН-ын гишүүн Н.Энхмөнх тэргүүтэй залуусын зүгээс хурлаа “Жанжин Д.Сүхбаатар” танхимд бус Их танхимд зохион байгуулах санал гаргаснаар хурал даргалагч С.Чинзоригийн зүгээс эл саналыг Ажлын хэсэгтэй ярилцахаар 10 минут завсарлууллаа.