АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгаж заримыг нь яллагдагчаар татан нэрсийг нь зарлаж, өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарыг АТГ-аас дуудаж гэрчийн мэдүүлэг авахаар болсон тухай мэдээлсэн. Энэ тухай УИХ-ын гишүүн Сү.Батболд хэвлэлд яриа өгчээ.
Тэрээр, “Би төрөөс төрсөн тэрбумтан биш. 1991 оноос хойш бизнес хийж байна. Анх Алтай трэйдинг ХК байгуулаад одоогийн И март, Чингис зочид буудал, Скайтел зэрэг компаний бий болж, 3000 гаруй хүнийг ажлын байраар хангаж олон тэрбум төгрөгийн татвар төлж байна. Монголын томоохон компани болж бизнесийн жамаараа явж байна. Би нэг ч Хөгжлийн банк, ЖДҮ, концесс, тендерт оролцож байсан зүйл байхгүй. Нүүрсний хэрэгтэй холбоотой Авлигатай тэмцэх газраас дуудсан зүйл байхгүй” гэлээ.