Дэлхийн ой тогтоолтын спортын холбоо /ДОТСХ/-ноос Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээнийг энэ сарын 16-18-нд зохион байгууллаа.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академийн 11-24 насны 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцсон юм. Энэ удаагийн тэмцээнд 24 орны 500 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ.
Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас 8 тамирчин ой тогтоолтын олон улсын мастер цолны болзол хангалаа. Тэдний 6 нь ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа аж.
Тодруулбал, Г.Наранцацрал, Н.Нандин-Учрал, З.Намуун, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Дөлбаяр, Э.Үүрийнцолмон, Э.Хишиг-Эрдэнэ, Ц.Номин-Эрдэнэ нар ой тогтоолтын олон улсын мастер боллоо.