Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу осол их гардаг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэгийг байгуулж эмч нарыг тоног төхөөрөмжөөр хангаж, сургалтанд хамруулж байна.
Энэхүү төслийг ДЭМБ, USAID, АШУҮИС, Яаралтай тусламжийн нийгэмлэг дэмжин ажиллаж байна. Өнөөдөр дээрх 20 сумаас ирсэн 40 эмчийг сургалтад хамруулж байна. Дээрх эмч нар Булган аймгийн Хутаг-Өндөр, Архангайн Тариат, Сүхбаатарын Түмэнцогт, Өвөрхангай Хархорин зэрэг осол их гардаг 20 сумаас иржээ. ЭМЯ зүгээс мөн яаралтай тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлэн , даатгалтайгаас үл хамааран яаралтай тусламж авах эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна.