Улсын нийт гадаад өр энэ оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 873.4 сая ам.доллароор буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Улсын нийт гадаад өр 2022 оны эхний есөн сард 32.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 873.4 (2.6%) сая ам.доллароор, өмнөх улирлаас 814 (2.5%) сая ам.доллароор буурсан байна.
Нийт гадаад өрийн,
12.3 (37.8%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
8.9 (27.3%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх,
7.6 (23.5%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
2.3 (7.1%) тэрбум ам.доллар нь Төв банкных,
1.4 (4.2%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Улсын нийт гадаад өр энэ оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс буурахад:
Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 300.3 (18%) сая ам.доллар,
Засгийн газрын гадаад өр 829.3 (9.8%) сая ам.доллароор буурсан нь нөлөөлсөн аж.
Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 133.5 (1.1%) сая ам.доллар, бусад салбарынх 79.3 (0.9%) сая ам.доллар, Төв банкных 43.4 (1.9%) сая ам.доллароор тус тус өсжээ.
Түүнчлэн Засгийн газрын нийт өр оны эхний есөн сард 30.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс гурван их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 1.6 их наяд төгрөгөөр өссөн байна.