Зул сарын баярын үеэр хамгийн их тоглогддог бүтээлүүдийн нэгд П.И.Чайковскийн "Щелкунчик" балет нэрлэгддэг. Энэхүү балет дэлхийн тайзнаа тэртээ 1892 онд мэндлэхдээ алдарт Мариинский театрын тайзнаа анх тоглогдсон түүхтэй. Э.Т.А.Хоффманы "Цөмөөхэй ба хулганы хаан" зохиолоос сэдэвлэн Мариус Петипа, Лев Иванов нар бүжгийг дэглэн, цомнолыг бичсэн байна.
Харин энэхүү балет манай тайзнаа 1982 онд мэндэлж, В.Федонин хөрвүүлэн дэглэж байжээ. 40 жилийнхээ ойтой золгож буй уг балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва шинэчлэн найруулж, энэ сарын 16, 17, 18-нд өөрийн тайзнаа тоглох гэж байна.