У.Цогтбаяр: Хулгайч заавал шийтгэгдэх ёстой

Төв талбайд нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан залуусын жагсаал арванхоёрдугаар сарын 4-нөөс хойш үргэлжилж байна. Уг жагсаалд эхэлсэн цагас нь хойш жагсаж буй жүжигчин У.Цогтбаяр өөрийн цахим хуудсандаа ийн нийтэлжээ. 

Тэрээр, “Нэгэнт эхэлсэн эргэж буцах зам надад үгүй ээ

Өнөөдөр миний эрхийг ноцтойгоор зөрчиж, ойр дотны хайртай хүмүүсээр минь оролдож тайван замаар соёлтойгоор талбай дээрээ үзэл бодлоо илэрхийлсний минь төлөө намайг нийгмээс гадуурхахад хүргэсэн. Энэ арван хэд хоногийн хугацаанд нулимсаа дуустал шаналж уйллаа, гомдож уйллаа, шаралхаж уйллаа. Яахав өөрийгөө уйланхай усан нүдэн хүү гэдгээ мэдсэн. Мөн АТГ-г ямар нэгэн хараат юм байна, төрд ханашгүй хулгайчид байгааг ямар хар энтертайнмэнтаар ард олны итгэлийг олж авдагийг мэдэрвээ. Хулгайчгүй төртэй болох гэсэн мөрөөдөлтэй тууштай тэмцэгч залуусыг минь хүсэл зоригийг мохоох бүхий л зүйлийг хийж байгаа төрдөө харамсаж байна. Өчигдөр миний мэдрэмжээр төрийн эрх баригчид, эрх мэдэлтнүүд айдас дунд алиа алдаж байгааг мэдэрсээн. 30 настай жижүүр УБ-т орж ирээд сайд болсон байхад жүжигчин залуу зүгээр л шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэхэд гайхах зүйл юу ч байхгүй. Жирэмсэн эх дотуур хувцастайгаа уйлж үзэл бодлоо илэрхийллээ. 20 хүрээгүй 2 залуу шалдалж үзэл бодлоо илэрхийллээ. Тэсгим хүйтэнд иргэдийн төлөөлөл мянга мянган ард үзэл бодлоо илэрхийллээ. Олон улсын хүний эрхийн өдөр охид эмэгтэйчүүд хүртэл хөлдсөн цемтэн дээр 7 хонож, үзэл бодлоо илэрхийллээ. Өөр яах гээд байгаа юм бэ? Ерөнхийлөгчөө та хараа л байгаад байхуу? Ерөнхий сайдаа та хараа л байгаад байхуу? Хэн нь шүгэл үлээсэн нь хамаагүй. Та нар алдсан байж болно. Пейжийг минь хүртэл хааж, хавчиж, хаакардаж байна. Өмнөх бүх засгийн эрх баригчдыг би бас хулгайч л гэж бодож байгаа. Та нар тогтолцоогоор нь өөрчлөхийг хэн нь ч хүсээгүй байна шүү дээ. Ард түмний өчүүхэн зийд ч та нар амжихгүй шүү даргаасаа айсан хүн дүртэй араатнуудаа.

Монголдоо сайхан амьдармаар байна. Ийм л энгийн хүсэл. Хулгайч заавал шийтгэгдэх ёстой” гэжээ.