Шүүхээс “Саран инж девелопмент” ХХК-ийн захирал О.Дагвадоржийг нүүрсний хэргээр нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, О.Дагвадоржийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан. Мөн “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Эрдэнэс Тавантолгой” компанийн албаны дарга С.Энхтөр нарыг нэг сараар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс /2022.12.09/ “Эрдэнэс силвер ресурс” компанийн захирал асан Т.Мөнхбаярыг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяаг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргаад буй.