-Байгууллагынхаа мэдээлэл, датаг та хаана байршуулдаг вэ-
Өгөгдөл буюу датаг хадгалахад зориулагдсан Клауд орчны ашиг тус маш их билээ. Энэ нь хамгийн бага зардлаар дата руугаа хялбархан хандах боломжийг олгодог. Үүнээс гадна, Клауд орчин гэдэг нь байгалийн гамшиг, гал усны аюул, эрчим хүчний доголдол зэрэг ямар нэгэн гадны хүчин зүйлээс тухайн дата, мэдээллийг хамгаалж, хадгалах өндөр хамгаалалт бүхий тусгай зориулалтын байгууламж юм. Таны өгөгдөл буюу дата Клауд орчинд байна гэдэг нь тухайн улсдаа байршиж, тэр улсынхаа хуулиар зохицуулагддаг. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд олон улсын чиг хандлагыг дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд энэ нь бизнесийн гэрээнд дата нь зөвхөн Монгол Улсын мэдээллийн төвд хадгалагдах ёстой гэж тусгагдсан байдаг.
RackCorp-ийн үүсгэн байгуулагч, техникийн албаны захирал Стефен Дендтлер
"Монголын компаниуд Клауд мэдээллээ хаа нэгтээ байршуулахдаа анхаарал болгоомжтой байх ёстой. Гадаад улс оронд хостинг хийх үед зарим улсын Засгийн Газар жишээ нь АНУ-ын ЗГ Patriot Act - г ашиглан та бүхний датад хандах, ашиглах боломжтой байдаг” гэдгийг анхааруулж байсан билээ.
Өгөгдөл буюу дата Клауд орчинд байна гэдэг тухайн улс орон дотроо оршин байрлана гэсэн үг юм. Ямарваа нэгэн халдлага, жинхэнэ бизнес зөвхөн онлайн гэгч энэхүү ертөнцөд явагдаж секунд, долийн хугацаанд ямар ч том байгууллагыг дампууруулж, улс орныг ч оффлайн болгох бүрэн боломжтой. Мөн улс орныг хөгжүүлж, байгууллагыг чадавхижуулах түлхүүр нь энэ салбарт байдаг нь нууц биш. Монгол компаниуд Клауд мэдээллээ дотооддоо буюу Монгол Улсынхаа Дата төвүүдэд байршуулж хадгалах нь хамгийн зөв, давуу талтай гэж RackCorp-ийн үүсгэн байгуулагч, техникийн захирал Стефен Дендтлер зөвлөж байна.
Хоёр жилийн өмнө АНУ-ын Холбооны засгийн газар нь Мэдээлэл Технологийн худалдан авалтад орохдоо "cloud first" хандлагыг хүлээн зөвшөөрөхийн тулд агентлагуудаа уриалж эхэлсэн түүхтэй. Тэдний зорилго нь зардлыг бууруулахад чиглэгдэж байсан бөгөөд өнөөдөр жилдээ 5.5 тэрбум ам.доллар хэмнэж байна. Саяхны тооцооллоор "cloud first" ийг илүү өргөнөөр баталсан бол эдгээр хуримтлал нь 12 тэрбум ам.долларт хүрэх бөгөөд бараг НАСА-гийн жилийн төсөвтэй тэнцэх юм. Үүнтэй адилаар Клауд нь давамгайлж эхэлж байгаа нь гайхах зүйл биш юм. Монголын ихэнх аж ахуй нэгж, байгууллагууд болон Засгийн газрын агентлагуудын хувьд датагаа эх орондоо хадгалах нь улс төр, эдийн засаг, санхүүгийн хувьд тогтвортой байдлын хувьд давуу талуудыг бий болгоно. Монголд байрлаж буй дата төвүүдийг ашиглаж байх үед тухайн байгууллага дата төвийн найдвартай байдлыг үнэлэх, ялангуяа гамшгийн нөхцөлд хэрхэн хурдан сэргэж байгаа байдлыг харах боломж ил тод, илүү хялбар байх ёстой. Байгууллага нь тэдний өгөгдөл, датагаа хаана хаана байрладаг болохыг мэдэх, мэдээллийн төвд зочлох, үйлчилгээ үзүүлж буй боловсон хүчний ур чадварыг таньж мэдэх нь чухал. Монголд өгөгдөл, датагаа байрлуулахын давуу талууд дээр нэмээд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болон хувийн хэвшлийнхний сүлжээний үйл ажиллагаа сайжирч, саад бэрхшээл багатай байх болно. Гэхдээ хамгийн гол нь жинхэнэ Клауд орчныг үүсгэн хамгийн найдвартай, хамгийн өндөр гүйцэтгэлтэй, хамгийн аюулгүй Клауд дэд бүтцээр хангах нь чухал. Стефен Дендтлер "Монголд дэд бүтэцтэй, жинхэнэ Клаудыг ашигласнаар аж ахуй нэгжүүдийн зардал буурахаас гадна ажлын гүйцэтгэл сайжирснаар тэнд ажиллагсад сэтгэл хангалуун байх боломжтой” гэжээ.
Patriot Act болон Digital Millennium Copyright Act (DMCA) хоёул АНУ-д хадгалагдаж буй өгөгдөл, датаг хууль сахиулах халдлагад өртөмтгий, эмзэг байдаг. Patriot Act хэмээх хууль нь таны өгөгдөлд хандах боломжтой бөгөөд та үүнийг хэзээ ч мэдэхгүй - зарим тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчид ийм хандалтыг хэрэглэгчдээсээ нуудаг. Үүний зэрэгцээ, АНУ-ын компаниуд ихэнхдээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс үндэсний аюулгүй байдлын захидал (NSL) гэж нэрлэгддэг албан бус хүсэлтийг дагаж мөрддөг юм. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газрын агентлагууд болон хувийн хэвшил, бизнесийнхэн өөрсдийн чухал өгөгдөл буюу датаг Монгол дахь жинхэнэ Клауд орчинд хадгалж Монгол Улсынхаа хуулиар зохицуулах нь илүү давуу талтай гэдгийг энд дахин сануулъя. Монгол Улс газар зүйн хувьд хуурай сэрүүн, газар хөдлөлт, гал усны гамшиг бага тул Клауд орчин үүсгэх, Дата төв байрлуулахад ихээхэн давуу талтай. Тиймээс Монголын IT дэлхийн тавцанд илүү хөгжих, оюуны уурхайгаасаа улс орон эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх бүрэн боломжтой.