Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар оруулна гэж өчигдөр мэдээлсэн.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Найман хувийн хүүтэй ипотекийн зээлтэй 64 мянган иргэн бий гэсэн тооцоо гарсан. Энэ иргэдийн зээлийн хүүг 6 хувь руу оруулахын тулд эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөлд төсвөөс ямар ч мөнгө гаргахгүй. Иргэдийн төлж байгаа төлбөрийг тодорхой хэмжээнд хөнгөлж болох юм байна.
Жишээлбэл, 8 хувийн зээлдэгч нар сард 600 мянгыг төлдөг бол 450 мянга болгон бууруулах талаар судалсан. Ажлын хэсэг энэ хоёр хувийг хаанаас хасах вэ? гэдэг дээр ажлын хэсэг ажиллаад 8 хувийн зээлийн бүрдлийн 4.5 хувь нь Монголбанкнаас байдаг. Эндээс 1.35 хувийг хасаад, Ипотекийн зээлийн эрсдэлийн санд төлж байгаа мөнгөнөөс 0.65 хувийг хасвал 2 хувь хасагдаж, зургаан хувь руу орох боломжтой юм байна гэж үзсэн.
Энэ нь иргэдэд том дэмжлэг болно. Ирээдүйд Монголбанк руу орох 500 тэрбум төгрөг хасагдах юм байна гэсэн тооцоо гарсан.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Одоо мөрдөж байгаа журам бол шинээр зээл авах хүсэлт өгсөн хүмүүст л үйлчлэх зохицуулалттай журам. Өмнө нь найман хувийн хүүтэй зээл авсан иргэдийн хүүг бууруулах тухай зохицуулалт байхгүй. Тэгэхээр Засгийн газар, эсвэл УИХ-аас ямар нэг тогтоол шийдвэр гаргах шаардлагатай гэлээ.