Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар экспортын нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. Уул уурхайн биржийн тухай хууль долоодугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Нүүрс, зэс, төмөр зэрэг гол металуудаа уул уурхайн биржээр арилжаална. Долоодугаар сарын нэгэн хүртэл зөвхөн нүүрсийг энэ журмаар зарахаар төлөвлөж байна. Ингэснээр үнэ тодорхой болно. Нэг худалдан авагчид 180 мянган тонноос дээш багц зарлахгүй гээд тогтоож өгсөн. Эхний ээлжинд "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний 30 орчим хувийг биржээр зарна. Цаашлаад төрийн өмчит компаниуд тухайн биржээр бусад ашигт малтмалаа зарах боломжтой. Биржийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуула хороо хяналт тавина. Уг биржийг Хөрөнгийн биржийн дор хэрэгжүүлнэ. Ямар нэгэн зардал гаргахгүй" гэв.