Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Уг хуралдаанаар  гурван асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд, 

1. Жагсагчидтай уулзаж саналыг нь сонсох, тэднийг үзэл бодлоо илэрхийлэх нөхцлөөр хангах, хэлэлцээр хийснээр асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх чиглэлд анхаарах шаардлагатай.

2. Хариуцлага тооцохтой холбоотойгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах нь зүйтэй. Тиймээс Засгийн газар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх хэрэгтэй гэж үзлээ.

3. ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаж, гэрээ байгуулж буй асуудал сүүлийн арав гаруй жил үргэлжилж байгаа. Иймд Ерөнхий сайдаас эрх зүйн орчныг сайжруулах санал тавьсан. Гэрээ байгуулахыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр биш, хуулиар, Засгийн газар, УИХ шийддэг байх шаардлагатай гэж үзжээ.