Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирүүлсэн саналыг өнөөдөр хэлэлцээд Х.Нурлатыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.
Прокуророос “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг яллагдагчаар татжээ.
Шүүх Баасан гарагт түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан байв.