НЗДТГ: Гэр барих тухай албан ёсны хүсэлт жагсагчдаас ирээгүй

Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ил болгохыг шаардсан иргэд 12 дугаар сарын 4-нөөс хойш төв талбайд жагсаал хийж буй. Хүйтний эрч чангарч, цас хялмаарсан ч иргэд жагсаалаа зогсоохгүй, үргэлжлүүлсээн байгаа юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын тамгын газраас том оврын автобуснуудыг Сүхбаатарын талбайн урд зогсоолд байршуулсан байна. Ингэснээр жагсаалд оролцож байгаа иргэд дулаацах боломжтой юм. Мөн яаралтай тусламжийн багууд бэлэн байдалд ажиллаж байгаа аж.

Жагсагчдад гэр барих зөвшөөрөл олгосонгүй гэх асуудал олон нийтийн сүлжээнд өрнөөд буй. Тэгвэл талбай дээр жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа иргэдээс албан ёсны хүсэлт, шаардлага ирээгүй гэх тайлбарын холбогдох албаныхан өглөө. Хэрэв хүсэлт ирвэл талбай дээр биш ч авто зогсоолд гэр барих зөвшөөрөл олгох аж.