Өнөөдөр Монгол Улсын соёлын салбарт тулгамдаж буй жендэрийн асуудал, түүнийг шийдэх шийдлийн талаарх олон ургалч үзэл бодол, санаа, боломж, шийдлийг харуулах зорилгын дор салбарын эрдэмтэн, судлаачид, ажиллагчидын хүрээнд зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хурлаар соёлын салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой асуудлуудыг цаашид гүнзгийрүүлэн судлах эхлэл тавигдаж, мэдээлэл солилцох боломжоор хангагдахын зэрэгцээ жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх ойлголтыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн үйл явцтай уялдуулах, хөгжлийн үйл явцад саад болж буй жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх арга хэмжээг соёл, урлагийн бүхий л байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаагаар дамжуулан эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр үзүүлэх юм.
“Соёлын салбар дахь жендэрийн асуудал/эмэгтэй археологичдын жишээн дээр”
Илтгэгч: -Архилогийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Цэнгүүн
- Монголын үндэсний музейн арга зүйч,Т.Маралмаа 1-р байр
“Монгол ардын аман зохиол, үлгэр- домгийн дүрүүдийн хүйсийн тэгш байдлын харьцаа ба хүүхдийн хүмүүжил”
Илтгэгч: СУИС,Соёлын өв, музей судлал хөтөлбөрийн IV курсын оюутан И.Мөнхчимэг 2-р байр
“Оннц дүмд” Ситком анимейшн цуврал дахь эмэгтэй хүний дүр ба жендэрийн асуудлууд
Илтгэгч: ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Төгсбуян 3-р байр
“Соёлын өвийн бодлого төлөвлөлт ба Жендэр: Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын жишээн дээр”
Илтгэгч: Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн судлаач, тайлбарлагч Н.Баасансамбуу
4-р байр
“Жендэрийн тэгш байдлыг хангахад музейн гүйцэтгэх үүрэг”
Илтгэгч: Байгалийн түүхийн музейн сан хөмрөгийн хэлтсийн эрхлэгч, доктор Ж.Мяндас 5-р байрт шалгарч шагнагдлаа.
Шүүгчийн бүрэлдэхүүнд Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн захирал И.Бямбабаатар, Чойжин ламын сүм музейн сан хөмрөгч Л.Бадамтуяа, Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Нүүдлийн соёл иргэншлийн судалгааны олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний судлаач, зохицуулагч Ч.Мөнхтуул, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн О.Буянаа нар илтгэгч нарын дэвшүүлсэн санал санаачлага, хөгжлийн гарц байгаа эсэх тал дээр анхаарч тодорхой мэдээлэл өгч ажиллав.
Мөн энэ үеэр Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг “Нандин бүхнээ хамгаалъя-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан дор Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж Цагаан тууз зүүн “Хүчээ урвуугаар биш зөвөөр ашигла” болон “Эрхэм бүхнээ нандигная” эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж” улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриаллаа.