УИХ-ын Т.Доржханд нүүрснээс 40 их наяд төгрөг алдагдсан гэдэг үндэслэлээ тайлбарлалаа.
Тэрбээр “Жагсагч залуучууд нүүрсний хулгайн хэрэгт оролцсон хүмүүсийн нэрсийг зарла гэж шаардаж байна. Нэрлэх хамгийн тодорхой юм нь оффтейк гэрээн дээр байгаа. Хэн хэн энэ гэрээнд гарын үсэг зурсан гэдгээр нь бид мэдэж болно. Бид нүүрсний хулгайн хэргийг тодорхой нягталж 40 их наяд төгрөгийн орлого, 10 их наяд төгрөгийн татвараа алдсан гэдгээ тулгаж гаргаснаа танилцуулъя. 12.8 их наяд төгрөгийн 9 оффтейк гэрээ байгуулсан. Тодруулбал,
ЭТТ хөрөнгө оруулалт ба оффтейк гэрээнүүд:
ТТ-Зүүнбаян ТЗ 1,156 тэрбум төгрөг
ТТ-Гашуунсухайт ТЗ 1,389 тэрбум төгрөг
ЭТТ барилга, т.төхөөрөмж гэх мэт 155,7 тэрбум төгрөг
Тавантолгой Түлш ХХК (шахмал түлш) 449,9 тэрбум төгрөг
Тавантолгой нүүрс ачих логистик төв 81 тэрбум төгрөг
ТТДС ТӨХК 5,7 тэрбум төгрөг
Нүүрс баяжуулах үйлдвэр (Норинко) 1,147.1 тэрбум төгрөг
Нефтийн хоолой (Норинко) 1,328.5 тэрбум төгрөг
Чалко оффтейк гэрээ (2011 онтой ижил гэвэл 200 сая доллар) 648,8 тэрбум төгрөг. Нийт 6,397.7 тэрбум төгрөг .
Мөн тэрбээр 2012-2021 оны хоорондох хугацаанд судалгаа хийсэн байна. Үүнээс:
Бүртгэлгүй хилээр гарсан, олборлосон нүүрснээс 3.1 их наяд төгрөг
Уурхайн амны болон хилийн үнийн зөрүүнээс 19.9 их наяд төгрөг
Нүүрсний тээврийн компаниудад холбогдох асуудлаар таван их наяд тэрбум
ЭТТ ХК-ийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан есөн офф-тейк гэрээнээс 12.8 их наяд төгрөг алдсан.
Эдгээр нь нийт 41 их наяд төгрөг болж байна. Энэ нь улсын төсөвт 10.8 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжийг алдсан хэрэг” хэмээв.