"Zola&Bros" циркийн "Есөн өрлөг" хамтлаг Франц улсын Grenoble хотод болдог олон улсын циркчдийн тэмцээнд амжилттай оролцож МӨНГӨН цомын эзэд боллоо

"Zola&Bros" Circus Acrobat Academy-н залуучууд Францын Гренобль хотод зохиогддог олон улсын циркчдийн наадамд Есөн Өрлөг уран бүтээлээр амжилттай оролцож Мөнгөн цомын эзэд боллоо...

Тус тэмцээнд 15 орны 60 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд тэмцээн дөрвөн өдрийн турш үргэлжилж 2022.12.04 өдөр дүнгээ гаргалаа... ЕСӨН ӨРЛӨГ хамтлаг 2012 онд тус тэмцээнээс АЛТАН цомыг эх орондоо авчирч байсан бөгөөд 10 жилийн дараа дахин оролцож тус тэмцээний хос цомтой болсноор 2010 оноос хойш Олон улсын циркчдийн наадмын 13 дахь шагналаа аваад байгаа нь энэ юм.

Энэ жил 20 Жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Францын Гринобль тэмцээн нь Олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдээс Алт Мөнгөн шагнал хүртэж байсан дэлхийн шилдэг уран бүтээлүүдийг сонгон шалгаруулж оролцуулсан бөгөөд. 1 байрыг Вьетнам улсын сул утсан дээрх тэнцвэр, Хоёрдугаар байр буюу Мөнгөн цомыг Монгол улсын жүжигчид, 3-р байрыг Украйн улсын агаарын гимнастик үзүүлбэр авсан байна.

Есөн Өрлөг уран бүтээлд 13-р зууны үеийн Монголын байлдан дагуулал, Чингис хааны Есөн Өрлөг баатрын, баатарлаг дүрийг Циркийн урлаг, Ардын бүжиг, Үндэсний дуу хөгжим, хувцас загварыг хослуулж эх түүхээ сурталчлахыг Продюсер Б.Золбаяр, Уран бүтээл хариуцсан багш Б.Золбаясгалан нар зорьжээ.

Тус үзүүлбэр нь Европын үзэгчдийн анхаарлыг маш их татаж байсан бөгөөд цирк судлаач үзэгч олноос өндөр үнэлгээ авсан байна.

ЕСӨН ӨРЛӨГ уран бүтээл дээр Ерөнхий продюсер Б.Золбаяр, Бүжиг дэглээч МУГЖ А.Батхүү, Хөгжмийн зохиолч Алтан ураг хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат, Хувцас дизайнер З.Амаржаргал, Менежер Veneta Stefanova, Ц.Солонго, Уран бүтээл хариуцсан багшаар Б.Золбаясгалан нар хамтран ажилласан байна.