ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийх үедээ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад авлига өгөхийг завдсан гэх үйлдлээрээ шалгагдаж байгаа, гэм буруутай эсэхийг шүүхээс тогтооно гэж мэдэгдсэн.
АТГ-ын дэд дарга Г.Азжаргалаас УИХ-ын гишүүнийг шалгаж байгаа эсэхийг тодруулахад, Энэ хэрэг шалгагдаж байгаа. 2020 оны тавдугаар сард шалгагдсан санагдаж байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа гэм буруутай эсэхийг зарлах байх гэв.