Х.Нямбаатар АТҮТ-ийн албан тушаалтнуудад авлига өгсөн компаниудыг зарлалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Эрдэнэс Тавантолгой” компанийн Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Нурлатын хамаарал бүхий этгээд нь Казахстан улсад тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан гэдэг мэдээлэл цацагдаж байгаа. Энэ асуудлыг хуулийнхан шалгаад, удахгүй хэргийг шүүхэд шилжүүлэхээр болж байгаа юм  билээ гэлээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Жагсагчид үндсэн гурван шаардлага тавьсан. Нэгдүгээрт, нүүрсний хулгайн хэрэгт оролцсон гишүүдийн нэрсийг зарлах. Хоёрт, нүүрсний хэрэгт оролцсон хүмүүст бүгдэд 15 жилийн ял өгөх, хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох, дөрөвт Covid-19-ийн үед зарцуулсан төсвийг ил болгохыг шаардсан.

Засгийн газрын хуралдаанаар шаардлагыг хэлэлцээд Covid-19-ийн үед зарцуулсан төсвийг ил болгох үүргийг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болголоо. Ирэх долоо хоногт багтаан төсвийг ил болгоно.

Хоёр шаардлагад зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. Тодруулж хэлбэл, нүүрсний хэрэгт ямар албан тушаалтан холбогдсон бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, тогтооно.

Нүүрсний хэрэгт холбогдогчдод 15 жилийн ял өгөх, хөрөнгийг нь хураах асуудал нь шүүх эрх мэдлийн асуудал.

Жагсагчдаас тавьсан шаардлагын дагуу нүүрсний хэргийг богино хугацаанд илрүүлэхийн тулд мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлсэн.

Жагсагчид дараах гурван шаардлагыг тавьж байгаа. Нэгт, нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардаж буй. Хоёрт, нүүрсний хулгайд оролцсон хүмүүст 15 жилийн ял өгөөд хөрөнгийг нь улсын орлого болгохыг шаардаж байгаа. Гуравт, цар тахлын үеийн төсвийг ил тод болгох шаардлага тавьж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын үеийн төсвийг ил тод болгох асуудлыг Шадар сайд С. Амарсайханд даалгалаа. Улсын төсвийн хөрөнгөөр, олон улсын байгуулагын зээл тусламжийн мөнгөөр цар тахлын үед зарцуулсан бүхий л зардлуудыг олон нийтэд ил болгохыг даалгасан. С.Амарсайхан сайд ирэх долоо хоногт олон нийтэд, ил тод байршуулах үүрэг хүлээсэн.

Нөгөө хоёр шаардлагын тухайд зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байж олон нийтэд ил тод болгох асуудал. Монгол Улсын Үндсэн хуулиар хууль дээдлэх ёс төрийн үйл ажиллагааны үндэс хэмээн зарласан. Тиймээс энэ зарчмын дагуу, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлж байж олон нийтэд ил болгох боломжтой. Жагсагчдын тавьж байгаа хоёр дахь шаардлага их ойлгомжгүй. 15 жилийн ялыг хэн, хэнд , яаж оногдуулах нь ойлгомжгүй. Ял оногдуулах, хөрөнгө хураах асуудал бол шүүх эрх мэдлийн асуудал. Уг нь үүнийг жагсагчдад тайлбарласан. Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байна

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан 40 мөрдөгч  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж, өнөөдрөөс мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Экспортыг зогсоохгүй байх чиглэлийг өгсөн, тээвэрлэлтээ хийгээд буцаж ирснийх нь дараа асууж тодруулна.

Нүүрсний экспортыг зогсонги байпдалд олруулахгүйн тулд трейдэр компанийг буруутгах асуудал байхгүй. дотоодын тээвэрлэлтийг зохион байгуулж байгаа хүмүүсийн асуудал гэдгийг хөрөнгө оруулагч нарт хандан олон улсын хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн.

40 их наядын хохирол учирсан уу гэдгийг тогтоохын тулд Маркшейдэрийн албыг тусгайлан байгуулсан. Олборлолт хийсэн талбай дээр хэмжилт хийнэ, он  оноор нь. Хэдэн сая куб олборлолт хийв, хэчнээн тонн нүүрс олборлов, хэчнээн сая тонн нь коксжсон нүүрс юм бэ гэдэг хэмжилт хийгээд эхэлсэн. Нүүрсний хулгайнаас 40 их наядын хохирол үүссэн үү, үгүй юу гэдгийг тогтоохын тулд маркшейдэруудын дүгнэлтэд үндэслэж гаргана. Шинжээчид ажиллуулна, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахад нээлттэй байгаа.

Гаалийн мэдээллийг хилийн мэдээлэлтэй тулгах, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Тавантолгойн гэрээнүүдэд үзлэг шалгалт хийх, гэрээгээр дамжуулж, давуу байдал үүсгэсэн эсэх, худалдан авалтаар дамжуулан давуу байдал үүсгэсэн эсэхийг шалгаж байна.

-Нүүрсний тээврийн хэрэгтэй холбогдуулж 41 албан тушаалтныг мөрдөн шалгасан гэдэг асуудлыг нийслэлийн Прокурорын газраас мэдэгдсэн. Энэ хэрэгт хэн, хэн гэдэг албан тушаалтан холбогдоод байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээллийн хүрээнд мэдээллийг өгье. Нэгдүгээрт, БНХАУ-ын иргэн Ху Юун Далай гүйцэтгэх захиралтай Азийн хишиг дэлгэрэх ХХК, Дагалай шарга 88 транс ХХК, Даалингийн хишиг тээвэр ХХК, Ивээл сар транс ХХК, Хишигсайхан ундрах ХХК, Хятад улсын иргэн Ли Бин Бин эзэмшдэг Го Ху олон улсын тээвэр ХХК, Аль Ша Мин Дун Лин экспорт, импорт худалдаа компани хувь эзэмшүүлдэг Эн Эйч ай Ди Эль дүүлэн ХХК, Монгол Улсын иргэн Балдоржийн Биштэрэг транс компаниудад Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хоёрт нүүрс тээвэрлэлт явуулдаг Итакар ХХК, Их хүрэм хар ХХК, Монфорт ХХК, Тавантолгой шинэ ХХК, Мөнхзоригт транс ХХК, Мөнхийн буухиа ХХК, Эм Би Эм транс ХХК, Галбын түмэн хүлэг ХХК, Жавхлан жолоо ХХК, Эйлийн цагаан харгуй ХХК-д Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд давуу байдал олгож, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул шүүхэд шилжүүлсэн.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн уурхайгаас Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлт хийдэг Сан тээвэр групп ХХК, Уйлган сар транс ХХК, Тэнгэрийн транс ХХК, Баянгол транс ХХК-удад Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж зөвшөөрөл олгосон нь мөрдөн байцаалтаар тогтоогдож шүүхэд шилжээд байна.

Нийт 30 гаруй хүнд холбогдох хэрэг нь бүгдээрээ Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнууд. Улс хоорондын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан нь тогтоогдсон  байгаа.