Сүүлийн 24 цагт Монгол орны нутаг давсгэрт дөрвөн магнитудаас дээш хүчэй газар хөдлөлт хоёр бүртгэгдлээ. Тодруулбал, өчигдөр буюу 12 дугаар сарын 06-нд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн зүгт 18 километрийн зайд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Мөн урд шөнө 00.12 цагт Дорноговь аймгийн Сайхандулаан суманд газар хөдөлжээ. Сайхандулаан сумаас зүүн хойд зүгт 29 километрийн зайд болсон энэхүү газар хөдлөлт 5.5 магнитудын хүчтэй байжээ.