П.Батчимэг: Төрийн ордонд архидаж, хүний амь насыг санаатай бүрэлгэснийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам баталгаатай мэдэж ярьж байна

“УИХ-ын гишүүн Ч.Ундрамын үнэн дүр төрх” гэх гарчигтай бичлэгийг түүний нөхөр Б.Наранцацралт цахим сүлжээнд нийтэлсэн нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын албан тушаал, бүрэн эрхийн асуудал ч хөндөгдөх шалтгаан болов.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр /2022.12.06/ “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, нөхрийнхөө яриаг няцаасан юм. Гэтэл түүний хэлсэн өгүүлбэр дунд “Би ордон дотор архидаж байгаад хүн унагааж алаагүй” хэмээн хэлсэн нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 онд төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцох үеэрээ Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх хоёр давхарын “Гол гонхон”-оос унасан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэргийг сануулав. 

Өнөөдрийн хүртэл хэн түүнийг шатнаас түлхсэн аль эсвэл өөрөө хөл алдсан уу гэх олон ээдрээт асуудлын хариу тодорхойгүй байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Ч.Ундрамын дээрх хэлсэн өгүүлбэр, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хэргийг хэн үйлдсэнийг мэдэж байгаа мэт ярьсан хэмээн түүний дүү П.Батчимэг цахим сүлжээндээ нийтэлжээ.