Г.Занданшатар: Авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн багц хуулийг танилцуулж мэдээлэл хийж байна.

Тэрбээр энэ үеэр “Ирээдүй хойч үеийнхээ боломжийг хулгайлж буй авлигачдын хээл хахуультай тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцдог, ялын бодлогыг чангалахгүйгээр цааш явахгүй. Иймд Эрүүгийн хууль дахь авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангатгана. Авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг нэн тэргүүнд хийнэ. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг батална.

Нийгмийн бодлогын эрх зүйн шинэчлэлийн багц хууль дотроо гурван хуулиас бүрдэж байгаа. Үүнээс эхлээд Боловсролын тухай багц хуулийг хэлэлцэж байгаа.Энэ хуулиас онцлоход, дээд боловсролыг үе шаттайгаар үнэ төлбөргүй болгох асуудал багтсан.

Тэгэхээр эхний ээлжид чадвартай, тэргүүлэх  чиглэлээр суралцаж байгаа оюутнуудаа сургалтын төлбөрөөс нь чөлөөлнө. Ингэснээр ард түмний амьжиргаанд эергээр нөлөөлнө гэж иргэдийн 60.8 хувь нь үзсэн байсан” гэлээ.