Месси ДАШТ-ний шинэ дээд амжилтын эзэн боллоо

Аргентин довтлогч Лионель Месси ДАШТ-ний 1/8 шигшээ тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдэв.

Арванхоёрдугаар сарын 3-нд Аль-Райана хотын “Ахмед бин Али”  цэнгэлдэхэд болсон тоглолтод аргентинчууд 2:1 харьцаатай Австралийг хожсон юм. Энэ үеэр Месси 1000 дахь тоглолтдоо оролцож, гоол орууллаа. Месси энэ тоглолтын үеэр хаалганд зургаан цохилт хийсний хоёр нь хаалганд туссан бол нийт 58 дамжуулалт хийсний 52 нь  оновчтой болсон. Мөн хуурах хоёр оролдлого хийсний нэг нь амжилттай болж, нэг удаа эсрэг талын хүнээс бөмбөгийг авч чаджээ.

Ийнхүү, Месси дэлхийн аваргын тоглолтуудын карьертаа найман тоглолтын шилдэг нь болж буй. Түүнээс өөр хэн ч ийм амжилт үзүүлээгүй байна.

Дөрөвний нэг шигшээд АНУ-г 3:1 харьцаатайгаар буулган авсан Нидерландын багтай аргентинчууд тоглоно.