МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Тус хурлаар өнөөдөр товлоод байсан Бага хурлын товыг тогтох, нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хэлэлцэх бололтой.
МАН-ын Бага хурал өнөөдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод буй.
Энэхүү хурлаар МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн хугацааны улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын намын үйл ажиллагааны тайлан илтгэл, Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын 2023 онд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэл гэсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байв.