Амгалан дулааны станцын гуравдугаар зуухны Экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан байна. 

Энэ талаар Амгалан ДС ХК-ийн ерөнхий инженерээс тодрууллаа. Тэрбээр "Гуравдугаар зуух дээр гэмтэл гарсан. Тиймээс бусад зуун ачаалал авч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Айл өрхийн халаалтад өөрчлөлт ороогүй. Харин хэрэглээний халуун усны температур багассан байгаа. Өнгөрсөн шөнө 03.00 цагийн үед гэмтэл гарсан. Гэмтлийг засварлахаар 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна. 20.00 цагт хэвийн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэв.