УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлтэй холбоотой асуудал олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Тодруулбал, түүний нөхөр Б.Наранцацралт УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг архичин, гэр бүлээс гадуурх харилцаатай, хүүхдүүдээ хүчирхийлэгч хэмээн мэдэгдэж, бичлэг дэлгэсэн. Иймд иргэдийн зүгээс УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудал нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ бол цэвэр хувь хүний асуудал. Иргэд, сонгогчдын зүгээс ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүйн хороонд өргөдөл гомдол өгвөл түүнийг тус хороо хэлэлцэнэ” гэсэн юм.