УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулж, улмаар прокуророос саатуулсан хугацааг сунгах хүсэлт гаргасан. Ингээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хоёр удаа сунгаад байгаа юм. Өнөөдөр тэднийг цагдан хорих хугацаа дуусаж байгаа бөгөөд Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэнэ.