Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлчийн тоглолтдоо Японы шигшээ баг дэлхийн нэг удаагийн аварга Испанийн багийг 2:1 харьцаагаар буулгаж авлаа.
Япончууд өмнө нь ижил стадионд, ижил оноогоор дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ багийг бас хожиж байсан юм.
Испанийн шигшээ баг хэсгийн сүүлчийн тоглолтдоо хожигдсон ч Японы багийн дараа хэсэгтээ хоёрдугаар байранд шалгарч, шөвгийн 16-ын шатанд шалгарч байна.
Харин Коста-Рикагийн багийг 4:2 харьцаатай хожсон Германы шигшээ баг Испанитай оноогоор тэнцсэн ч гоолын тоогоор бага тул энэ удаагийн ДАШТ-ийг орхиж байгаа юм.
“Хөх самурайнууд” хочтой Японы шигшээ баг түүхэндээ анх удаа хоёр ДАШТ дараалан хасагдах шатанд шалгарч үлдлээ.
Тоглолтын эхний үеийг Испани нэг гоолоор тэргүүлсэн ч хоёр дахь үеийн эхний хэдхэн минутад Японы баг дараалан хоёр гоол оруулсан юм.
Хожлын гоолыг Японы тоглогч Танака ойрын зайнаас өрсөлдөгчийнхөө хаалганд оруулжээ. Гэхдээ гоолын бөмбөгийг дамжуулах үед бөмбөг талбайгаас гарсан байж болзошгүй байсан тул шүүгч нар дүрс бичлэгийг нягтлан шалгахад хоёр минут орчим хугацаа зарцуулсан байна. Эцэст нь Танакагийн гоолыг тооцсон нь хоёр багийн аль алины тоглогчдыг гайхшируулсан шийдвэр байлаа.