УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Зөвшөөрлийн тухай хуульд заасан 108 тусгай, долоон энгийн зөвшөөрөлтэй холбоотой стандартыг тусгайлан баталж, зөвшөөрөл эзэмшигч түүнийг заавал дагаж мөрдөх тулаар хуульд оруулжээ. Зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдэлтэй байдлыг өөрчилж, холбогдох зохицуулалтыг хуульд тусгажээ. Тус хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна.