FIFA-2022: Нидерланд VS АНУ

“Катар-2022” ДАШТ-ий гуравдугаар тойргийн эхний тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх эхний дөрвөн багийн нэрс тодорлоо.

НИДЕРЛАНД 2 – 0 КАТАР

Зохион байгуулагч орон ганц ч ялалтгүй, ганц ч оноогүй тэмцээнээ өндөрлүүллээ. Нидерланд энэхүү тоглолтод хожсоноор 7 оноотой, А хэсгийг тэргүүлэв.

Тус тоглолтын шилдгээр Дави Клаассен тодорчээ.

ЭКУАДОР 1 – 2 СЕНЕГАЛ

Сенегал тоглолтын эхнээс довтолж, гоолын боломжууд үүсгэж байсан. Энэ нь ч үр дүнгээ өгч, нэгдүгээр үеийн төгсгөлд Исмаила Сарр торгуулийн цохилтоос гоол оруулав. Хамгаалалтад шилжээд байсан Сенегал эргээд довтлох хэрэгтэй болж, 70 дахь минутад Калиду Кулибали хожлын гоол оруулснаар Сенегал дараагийн шатанд шалгарлаа.

Тус тоглолтын шилдгээр Калиду Кулибали тодорсон.

АНГЛИ 3 – 0 УЭЛЬС

Английн дасгалжуулагч Гарет Саутгейт эцэст нь Фил Фоденг талбайд гаргаж, тэр ч өөрийгөө харуулав. Английн шигшээгээс Маркус Рашфорд хоёр гоол, Фил Фоден нэг гоол оруулснаар Уэльсийг буулган авч, В хэсгийг тэргүүлэн хасагдах шатанд шалгарав.

ИРАН 0 – 1 АНУ

Хоёр баг хоёулаа л эн тэнцүү бөмбөг эзэмшиж байсан ч АНУ-ын довтолгоо илүү аюултай байсан юм. Энэ нь ч үр дүнгээ өгч Пулишич нэгдүгээр үеийн 38 дахь минутад гоол оруулсан ч гэмтлийн улмаас талбайг чөлөөлсөн. Энэхүү тоглолтод Америк ялалт байгуулснаар Иран Английн араас хасагдах шатанд шалгарлаа.

Тус тоглолтын шилдгээр Кристиан Пулишич тодорсон.

Ийнхүү хасагдах шатанд шалгарсан дөрвөн баг тодорч, дараах байдлаар оноолт таарчээ.

Нидерланд VS АНУ

Англи VS Сенегал