Цасан шуурга болон хүйтний эрч сулрахгүй, халтиргаа гулгаа ихтэй байна. 2022 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Багахангай, Налайх дүүрэгт тус бүр нэг дуудлагатай, цасанд машинтайгаа боогдож суусан 5 иргэнийг аварсан байна. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс 7 дуудлагаар давхардсан тоогоор 39 алба хаагч 5 автомашинтай ажиллаж том хүн-26, хүүхэд-6 нийт 32 иргэнийг аварч цасанд суусан, явах боломжгүй болж цасанд боогдсон, замын хажуу руу хальтран орж суусан 5 автомашиныг татан гаргаж шөнийн 02 цагаас үүрийн 04 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Иргэдийг анхааруулсаар байтал өөрсдийн амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.