1.2 тэрбумын шагналын сантай дээд лиг пүрэв гарагт эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын тэмцээн энэ пүрэв гарагт арванхоёрдугаар сарын 1-нд “UG arena”-д нээлтээ хийх гэж байна.

   Үндэсний Дээд Лиг энэ жилээс шинэ өнгө төрх, менежменттэйгээр эрэгтэй дараах 10 баг:

Хүлэгүүд

Erdenet Miners

Алтан Дорнодын Дайчид

Тэнүүн Өлзий Металл

М Гарьд

Миг даатгалын Завхан Бродерс

IHC APES

Налайх Бизон

ШУТИС Шаркс

Баянгол Харцага

Эмэгтэй 6 баг:

Erdenet Miners

М Гарьд

Улаанбаатар Амазонс

Ховд Чандмань

ОТИС Шилүүснүүд

Хил Хамгаалахын Аравт өрсөлдөнө.

Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр 1.2 тэрбум төгрөгний шагналын сантайгаар зохион байгуулах нь энэ жилийн дээд лигийн онцлог.