Өнгөрсөн шөнө буюу 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтний эрч чангарлаа. Ялангуяа, баруун аймгуудын нутгаар өмнөх шөнөөсөө -10-20 градусаар эрс хүйтэрсэн байна. Тухайлбал, Завханы Баянтэсд -41, Завханы Тосонцэнгэл, Отгонд -40, Ховдын Булганд -40 градус хүрч хүйтэн хоножээ.
Ийнхүү агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй утга 1-6 градусаар эвдэгдэж, энэ сарын хамгийн хүйтэн шөнө байсан талаар ЦУОШГ-аас мэдээллээ.