Загварын ертөнцөд хэдийнэ "тамгалагдсан" шоунуудын нэг бол дизайнер Д.Отгонжаргалын “O.COUTURE FASHION SHOW” байдаг билээ. Түүнийг монгол бүсгүйчүүдийн нүдэнд “амилдаг” даашинзнуудыг ур донжийг тааруулан, нандин загварыг гаргадаг хэмээн ярьдаг нь нууц биш юм.
Шинэ онтой золгох мөч дөхөх тусам гоё чамин даашинз олдох нь ховор байдаг нь үнэн. Тэгэхээр жинхэнэ жентельмен залуусын хувьд эхнэрээ эргэлзээгүй баярлуулъя гэвэл тус шоуг үзүүлэх нь зөв алхам болно.
Энэ жилийн хувьд “O.COUTURE FASHION SHOW ирэх сарын 2-ны өдөр буюу /2022.12.02/ "Zaisan Hill event hall" 20:00 цагаас "2023-We love Mongolia” нэртэйгээр болохоор төлөвлөжээ. Энэ жилийн шоундаа ирсэн бүсгүйчүүдэд олон сюрпризийг барихаар зэхэж буй гэнэ. Хөдөлмөрлөх тусам чадавхжиж, чанарждаг гэдгийг түүнээс мэдэрч болно.