Улирал солигдох бүрт арьс арчилгаагаа ч мөн солих хэрэгтэй гэдгийг бүү мартаарай бүсгүйчүүдээ. Хүйтэн сэрүүний улиралд арьс хуурайших, загатнах гэх мэт шинж тэмдгүүд гарч эхэлдэг. Улирал солигдоход дагаад бидний арьс өөр өөр болдог, гэхдээ энэ нь арьс арчилгаагаа тэр чигээр нь өөрчлөх ёстой гэсэн үг огтхон ч биш шүү. Тэгвэл мэргэжилтнүүд өвлийн арьс арчилгааны тухай бяцхан зөвлөгөө өгч байна.
" Халуун дулааны улирлаас хүйтэн сэрүүний улиралд шилжихэд хамгийн анхаарал хандуулах зүйл нь ЧИЙГШҮҮЛЭЛТ юм. Мөн түүнчлэн халуун ууранд суух, чийгшүүлэгчтэй нүүр цэвэрлэгч хэрэглэх зэрэг нь хүйтэн улирлаас үүдэлтэй арьсны цочролоос сэргийлэлдэг байна. "
Арьс илүү хуурайшиж, чийглэг дутагдсанаас болж ихээр загатнах байдал илэрнэ. Сэрүүн хүйтэн өвлийн улиралд арьсаа чийгшүүлэх тал дээр зайлшгүй илүү их анхаарал хандуулах шаардлага гарч ирнэ. Тиймээс арьс арчилгаандаа чийгшүүлэх цэвэрлэгчүүд, уурын аппарат зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж, хувь хүний өөрийн арьснаас шалтгаална. Гэхдээ та ямар ч арьстай байсан өвлийн улиралд доорх 6 зөвлөгөөг арьс арчилгаандаа хэвшүүлснээр сэрүүн хуурай улирлыг өнтэй давна.
1. Чийгшүүлэгч сайтай нүүр цэвэрлэгч хэрэглэж эхлээрэй
Ихэнх нүүр цэвэрлэгчүүд арьсыг хуурайшуулдаг. Тийм ч учраас арьсаа цэвэрлэсэний дараа чийгшүүлэгч тос хэрэглэх нь маш чухал юм. Хүйтэн хуурай цаг агаарт арьсаа бүхий л аргаар чийгшүүлээд байх нь л чухал шүү. Чийгшүүлэгч өндөртэй цэвэрлэгч сольж хэрэглэсээр арьсны эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг.
Энэхүү зөөлөн, pH багатай, чийгшүүлэх үйлчилгээтэй цэвэрлэгч нь арьсны хамгаалалтын бүрхүүлийг гэмтээхгүйгээр өдөр тутамд хуримтлагдсан бохирдлыг зөөлнөөр угааж цэвэрлэнэ.
Нарийн бичил ширхэгтэй тоос, бохирдлыг ч цэвэрлэдэг болох нь клиникийн судалгаагаар тогтоогдсон. Өтгөн, бичил ширхэгтэй хөөсөөр арьсыг огтхон ч таталдуулахгүйгээр цэвэрлэж чийгшүүлнэ.
2. Илүү өтгөн бүтэцтэй чийгшүүлэх тос хэрэглээрэй.
Өдөр тутам хэрэглэдэг чийгшүүлэх тосоо түрхсэний ч дараа ч арьс хуурайших тал ажиглагдаад байвал чийгшүүлэгч тос тань хангалттай өтгөн биш байна гэсэн үг юм. Ийм төрлийн (өтгөн бүтэцтэй ) чийгшүүлэх тоснууд арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэж, арьсыг хүйтэн хуурай агаараас урт хугацааны турш хамгаалдаг.
Энэхүү тайвшруулах, сэргээх үйлчилгээтэй балм нь гормоны батга, хөгшрөлт, розацеа зэрэг арьсны түгээмэл асуудлаас болж гэмтэж, хэт эмзэг, харшламтгай болсон арьсанд онцгой үр дүнтэй..
Энэхүү тос нь зуны хурц нартай халуун өдөр түрхэхэд арьсыг гүн чийгшүүлж, тайвшруулж, сэрүү татуулах тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ!.
Найрлагын 70%-ийг эмгэн хумсны салс болон зөгийн жилийнээс бүрдүүлсэн учраас хуурайшсан арьсыг гүн чийгшүүлж, хялгасан үрчлээний харагдах байдлыг багасгана.
3. Чийгшүүлэгч сайтай хумс гарын тос хэрэглээрэй.
Хүйтний улиралд анхаарал тавих биеийн хэсэг тань зөвхөн нүүрний арьс биш шүү бүсгүйчүүдээ. Таны гарын арьс хуурайших гэсэн асуудалд илүү өртөмтгий байдаг ба бусад биеийн хэсгээс илүү даарч хөрөх нь элбэг. Тиймээс чийгшүүлэгч өндөртэй, өтгөн сайн гарын тос цүнхнээсээ бүү салгаарай.
4. Гүн чийгшүүлэгчтэй биеийн тос сонгоорой.
За тэгэхээр одоогийн байдлаар нүүр ба гарын арьсыг чийгшүүлэх талаар дурьдчихлаа. Харин биеийн бусад хэсгээ ч орхигдуулж үл болно. Өвлийн улиралд зузаан хувцас өмсөж тайлдаг зэргээс шалтгаалан биеийн арьс аймшигтайгаар хуурайшиж загатнах нь элбэг. Маш сайн чийгшүүлэх хэрэгтэй.Хэрэгтэй хэрэггүй олон бүтээгдэхүүн бүү ав. Хуурайшсан арьсыг аврах өтгөн бүтэцтэй шингэц сайтай биеийн тос сонгоорой. Мөн түүнээс гадна чийгшүүлэх чадвар өндөртэй зориулалтын биеийн шингэн саван хэрэглээрэй. Биеийн арьсаа нойтон байхад нь биеийн тосоо түрхвэл үйлчилгээ нь илүү нэмэгддэг гэдгийг биднээр хэлүүлтгүй бизээ. Эцэст нь хэлэхэдз хэт халуун банн, шүршүүрт орж болохгүй шүү. Хэт халуун ус их хурдан ууршдаг учир арьсанд чийгээ сайн үлдээдэггүй.
10% ниацинамид, витамин Ц, AHA, гиалуроны хүчлийг агуулсан энэхүү биеийн тос нь нөсөө толбыг бүдгэрүүлж борлосон, харласан арьсны өнгийг жигд цайруулж, хуурайшиж холцруутсан арьсыг чийгшүүлж, барзгар арьсны гадаргууг гуужуулж толийлгоно.
Тэжээл өгөх ногоон цайны ус, ши үрийн тос, баобаб модны тос, чацарганы тос, 3 төрлийн гиалуроны хүчил гэх зэрэг органик найрлагуудыг өндөр концентрациар агуулсан учир таны арьсыг дотроосоо чийглэг, гаднаасаа зөөлөн, гэрэлтсэн харагдуулах болно.
95% органик зуун настын гел. Арьсанд ямарваа нэгэн харшил өгөхгүй ба харшил өгсөн арьсанд түрхэхэд хурдан хугацаанд тайвшруулах үйлчилгээтэй. Гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэхэд тохиромжтой
5. Нарны тосоо бүү орхигдуул
За энэ хэсэг бол өвлийн арьс арчилгааны ХАМГИЙН бүр ХАМГИЙН чухал хэсэг. Өвлийн улиралд та наран шарлагын газар тааламжтай нь аргагүй хэвтээд наранд арьсаа шарахгүй нь мэдээж л дээ. Гэвч хүйтэн үед ч арьсанд нөлөөлөх нарны хорт туяаны нөлөө маш өндөр байдаг байна. Тийм ч учраас нарны тосыг зөвхөн зун л түрхдэг гэх буруу төөрөгдсөн бодлоо авч хаяарай.
6. Цаасан маск буюу салфеткан маск өдөр бүр хэрэглэх
Салфеткан маск бол нүүрний арьсыг чийгшүүлэх хамгийн үр дүнтэй хурдан арга юм. К-бьюти арьс арчилгааны нэг амин хэсэг бол яахын аргагүй салфеткан маск юм. Та өөрийн арьсанд тохирох маскуудыг өдөр бүр зөв аргаар хэрэглэж хэвшвэл арьс тань өвлийн улирлыг өнтэй давна. Бас нэгэн зайлшгүй сануулах зүйл бол 20 минутаас илүү хугацаагаар тавьж болохгүй. Мөн өдөрт нэг л удаа хэрэглэхэд хангалттай сайн. Гиалуроны хүчилтэй салфеткан маск өвлийн салшгүй нэг хэсэг байхад та хуурайшилтыг мартана шүү.
Гадаад болон дотоод орчны нөлөөгөөр харшилж, эмзэгшсэн арьсыг тайвшуулж, чийгшүлэх үйлчилгээтэй 6 төрлийн маскны сет
Арьсыг тэжээлээр хангаж, чийгшүүлэх үйлчилгээтэй 6 төрлийн маскны сет. Багцаар авахад илүү ашигтай.
Арьсны өнгийг сэргээж, цайруулах, тайвшруулах үйлчилгээтэй 6 төрлийн маскны сет.
7. Нүүрний утлагын аппарат хэрэглэх
Нүүрний утлагын аппарат бол олон талын ашиг тустай.Өөрийгөө болон арьсаа хайрлах эрхлүүлэх бас нэгэн арга юм. Тодруулбал, халуун уур арьсыг зөөлрүүлж уян зөөлөн болгон, арьсны бохирдлыг гүн цэвэрлэнэ. Мөн цусны эргэлтийг сайжруулан арьсыг дээд зэргээр чийгээр хангана. Жилийн аль ч улиралд ашиглахад таатай ба ялангуяа өвлийн улиралд иймэрхүү төрлийн арьс арчилгаа бол тансаг арчилгаа болно. Тэгэхээр гэрийн нөхцөлд ашиглаж болохуйц нүүрний утлагын аппараттай болоорой бүсгүйчүүдээ.