Португал довтлогч албан ёсоор Манчестер Юнайтедтай харилцан тохиролцож гэрээгээ цуцаллаа. 37 настай хөлбөмбөгч клубээ шүүмжилж, менежер Эрик тен Хагийн талаар таагүй үг унагасан ярилцлага өгсөний дараа ийм шийдвэр гаргажээ. Манчестер Юнайтедын мэдэгдэлд түүний Олд Траффордод хоёр тоглолтонд оруулсан асар их хувь нэмэрт нь клуб талархаж байна гэжээ. Харин Криштиан Роналдо "Хэлэлцсэний эцэст бид гэрээгээ дуусгавар болголоо. Би Манчестер Юнайтед болон хөгжөөн дэмжигчдэдээ хайртай. Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэсэн хэдий ч шинэ сорилт эхлүүлэхэд тохиромжтой цаг ирсэн гэж бодож байна. Манчестер Юнайтедад амжилт хүсье” гэжээ.
Юнайтедын төлөө 346 тоглолтод оролцож 145 гоол оруулсан Роналдо Реал Мадрид руу явснаас хойш 11 жилийн дараа буюу 2021 оны 8-р сард Ювентус багийг орхиж, клубт дахин нэгдсэн юм.