“Түгжрэл бууруулахад иргэдэд сэтгэлгээний түгжээс байна. Соён гэгээрүүлэх замаар түгжрэлээс ангижирна” хэмээн айлдаж байсан Хотын сайд Ж.Сүхбаатар энэ удаад албадлага, захиргаадалтын аргаар үзэхээр болсон бололтой.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлд цас орсны улмаас тэг зогсолт болж иргэдийг бухимдуулсан. Цас орох бүрд халтиргаа гулгаа үүсэж, замын зохицуулалт алдагдаж, хэдэн цагаар түгжрээд байвал энэ өвлийг яаж давна даа. Харин энэ бүгдэд Хотын сайд хоёр арга олсон гэнэ.
Тэрбээр, “Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд зохицуулах хоёр арга зам бий. Иргэд, албан тушаалтнууд бүгд сайн дураар идэвх санаачилгатай өөрийн чадах хувь нэмрээ оруулах. Тодорхой хугацаанд машины дугаарын хязгаарлалт (албадлага) зэрэг захиргааны аргаар зохицуулах” хэмээн жиргэжээ.