УИХ-аас ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах шийдвэр гараагүй учраас 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс зээл төлөлт эхэлнэ гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтхосүрэн мэдэгдлээ.
Энэ тухай тэрбээр “Засгийн газар ипотекийн асуудлыг оруулж ирэхдээ 2023 оны нэгдүгээр сараас зээл төлөлтийг хуучин шиг нь үргэлжлүүлэхээр тусгасан байсан. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг дээр судалж үзээд, 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс зээлээ төлөх шийдвэр гаргасан” гэлээ.
Цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн тул ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах шийдвэрийг УИХ-аас 2019 онд гаргаж байсан юм. Нийтдээ зургаан удаа зээл төлөлтийг хойшлуулсан бөгөөд 80 мянга гаруй иргэн хамрагджээ. Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах нь шинээр зээл хүсэгчдийн хувьд хүндрэл учруулж байна гэж эдийн засагчид үздэг. Учир нь, ипотекийн зээлийн эх үүсвэр дутагдалтай байснаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байртай болохоор хүсэлтээ гаргасан иргэдийн хүсэлтийг банкууд шийдвэрлэж чадалгүй хойшлуулсаар ирсэн юм.